У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ТАНХИМААРАА ОГЦОРЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ны өдөр хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, Ерөнхий сайдаас асуулт асуусны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж МУ-ын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрууллаа. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох саналаа Төв талбайд болсон жагсаалын дараа өөрөө гаргасан.

Түүнийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр МУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцров Харин Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаагаа илэрхийлж, УИХ-ын чуулганд үг хэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагатай бөгөөд гишүүдийг энэ ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жил орчим ажилласан гэдэг утгаараа хамгийн богино настай Засгийн газруудын нэг болж байна. Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дундаж хугацаа 1.8 жил байжээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү