Дэлхийн хамгийн өндөр байшин Бурж Халифа

2010 оны нэгдүгээр сарын 4-ны энэ өдөр Дубай хотод орших дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа албан ёсоор нээгджээ. Дубайд байрладаг энэхүү цамхгийн анхны нэр нь Бурж Дубай байжээ. Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч  Шейх Халифа ибн Заид ан - Нахайянууд зориулан Бурж халифа хэмээн нэрийдсэн байна.

136063528_219497532992896_5731516296278761346_n

Бурж-Халиф нийт 828 метр өндөртэй, дэлхийд хамгийн өндөр барилга бөгөөд, түүнтэй харьцуулахад дэлхийд хоёрдугаарт орох Шанхай цамхаг нь 632 метр ажээ. Уг барилга нь Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм.

Барилга нийтдээ 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай юм.      Мөн нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат)ажээ. Барилга 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. 

61486538_2357065077649977_4242586351599353856_n

Тэнгэр баганадсан энэ барилгын зураг төслийг АНУ-ын Скидморе, Овингс, Меррилл компаниуд гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын Самсунг Инженеринг компани барилгыг барьжээ. Бурж Халифаг өөрийн гэсэн ногоон орчин, гудамж, парктай "хотын доторх хот" байхаар төлөвлөж байжээ. Цамхгийн нийт өртөг ойролцоогоор 1,5 тэрбум доллар. Ерөнхий архитектураар нь цамхаг барих туршлагатай Америкийн алдарт уран барилгач Эдриан Смит ажилласан юм. Бурж Халифа бол Дубайн ажил хэргийн төвийн нэгэн шинэ түлхүүр объект юм. Цамхгийн дотор буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд бий. Төсөл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар төлөвлөгджээ. Ихэнх талбайг оффисын зориулалтаар хийсэн аж. Гурван талт одыг санагдуулам суурийг Чикагогийн инженерүүд гаргаж ирсэн байна.

135287748_808204776627260_7965031167469451362_n

Барилгын ажилд 6-н  жилийн туршид 22 сая хүн ажилласан. Зарим тохиолдолд   12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгыг барих ажил 2004 оны 9 сарын 21-нд эхлэсэн бөгөөд долоо хоногт 1—2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Мөн Бурж Халифад зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна.

Бетон хийцийн ажлыг ихэвчлэн шөнө маш том мөсөн байгууламж босгон хийдэг байж .160 давхар хүртэл бетоны ажил хийгдсэний дараа, 180 метр урт металл хийцийг угсрах ажил үргэлжилжээ. Байшингийн галын аюулгүй байдлын систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой ба энэ барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай аж.

135549319_708870406468537_3027750765420044532_n

Бурж Халифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ. Барилгыг барихад техникийн асуудал биш хөрөнгө мөнгөний асуудал саад болж байсан юм. Учир нь уг барилгын хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай бөгөөд барилгын нийт талбайн хэмжээ 557500 хавтгай дөрвөлжин метр. Иймээс Бурж Халифагийн дотор зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ. Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархлын цамхаг" хэмээн нэрлэдэг болжээ

Эх сурвалж: wikipedia.org

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү