Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Эрчим хүчний салбарт үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан өглөө. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээснийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай гардуулан өгч, мэндчилгээ дэвшүүлэв.
• Насантогтохын Мөнхбат - Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийг газрын ахлах мэргэжилтэн
• Дамдингийн Оюунтунгалаг - Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийг газрын ахлах мэргэжилтэн
• Лхагвасүрэнгийн Отгонжаргал - Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын шинжээч
• Одонгийн Хишигмаа - Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нягтлан бодогч
• Чаминчулууны Мөнхпүрэв - Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч
• Санжаагийн Ариунбулган - Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн
• Нямдаваа Оюундэлгэр – Эрчим хүчний үндэсний төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн
• Дамдин Алтанцэцэг - Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Эрчим хүчний яамны мэдээлэл технологийн ажилтан Батхуягийн Энхтулгыг шагнасныг гардуулан өгч, амжилт хүслээ.