Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж, батлуулав.
Ингэхдээ Соёлын яамны бүтцэд өөрчлөлт оруулж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулж, салбарын сайдаар Ч.Номинг томилов.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүрэлцэн ирж сайд Ч.Номинд яамны тамгыг гардуулан өгч, амжилт хүсэв.