Л.ОЮУНСҮРЭН: АЙДАС БОЛ ЗӨВХӨН МЭДРЭМЖ ТЭР БОЛ ЗӨВХӨН БИДНИЙ ДОТОР БАЙДАГ ТҮҮНИЙГ ЯЛЖ БАЙЖ АМЖИЛТАНД ХҮРНЭ.

Таниас суралцъя, Таныг дэмжье “Та” буланд маань “Сайхан бүсгүй” группийн бүтээлч, бусдад үлгэр дууриалал бүхий гишүүдийг урьж оролцуулж байгаа билээ. Ээлжит дугаарт маань крипто-вальютын зах зээлийн салбар луу өөрийн сонирхлоор анх татагдаж  ороод өдийг хүртэл суралцсаар, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж буй  “Сайхан бүсгүй” группийн гишүүн Л.Оюунсүрэн урьсан юм.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Л.Оюунсүрэн гэдэг. Нөхөр 4-н хүүгийн хамт амьдардаг. Кино телевизийн дууны найруулагч, ня-бо эдийн засагч мэргэжилтэй. ММ Академийн үүсгэн байгуулагч. Манай академи нь Аялал жуулчлал, крипто арилжаа, онлайн, дижитал бизнесийн анхан шатны сургалт гэсэн гурван том чиглэл рүү анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Одоо цар тахлаас шалтгаалаад аялал жуулчлалын ажил маань хойш тавигдаад л  байна.

 Та крипто-вальютын зах зээлийг хэзээнээс танин мэдэж, суралцаж эхэлсэн вэ? Яагаад судлах болсон бэ?

2016  оны сүүл 2017 оны эхээр крипто-вальютын зах зээлийн салбар луу өөрийн сонирхлоор анх татагдаж  ороод өдийг хүртэл суралцсаар, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж  сургалт, мэдээлэл зөвлөгөө өгч байна. Бидний хувьд крипто-вальют шинэ зүйл байсан. Дэлхийн хөгжил технологийн дэвшил маш хурдтай хөгжиж байна. Бүхий л бүртгэл тооцооны байгууллагууд, банк санхүү, үл хөдлөх, даатгалын компаниуд  блокчейн технологийг ашиглаад эхэлсэн байгаа, түүнчлэн дараагийн том нүүдэл бол крипто-вальют зах зээлийн  энэ салбарлуу чиглэж байна. Бид ч дагаад судлах хэрэгтэй гэж үзсэн.  Тиймээс салшгүй холбоотойгоор оролцоод явж байгаа.

102

Би бодохдоо крипто-вальют зах зээлийн салбарт сурч мэдэх маш их зүйлүүд байна. Ирээдүйн технологийн салбар асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед залуучууд түлхүү сонирхож оролцоосой гэж их хүсдэг. Тиймдээ ч крипто валютын анхан шатны мэдлэг олгохоор онлайн групп ажлуулж байгаа.

крипто-вальютын зах зээл манай нөхцөлд мэдээлэл дутмаг байдаг. Энэ тал дээр зөв мэдээллийг хүргэвэл?

Нар хүн бүр дээр зэрэг тусдаг шиг одоо интернэтээр мэдээ мэдээлэл олж авах боломж харьцангуй их байдаг болсон байна.  Бүгд мэдэж сурах бүрэн боломжтой үе юм. Бидэнд яг одоо санхүүгийн дижитал шилжилтийн үеийн маш том боломж байна. Үүнийг хүмүүс  эрт ойлгоод, мэдээд, оролцоод явбал цаашлаад үр хүүхэддээ шинэ боломжийг, санхүүгийн шинэ хэрэгслийг үлдээж болно.  Цаасан мөнгө үеэ өнгөрөөж дижитал валют хөгжиж байна. Аливаа нэг том өөрчлөлт дунд эрт ойлгож оролцсон хүмүүс илүү боломжийг олж авдаг гэж боддог. Яг л 90 ээд оны зах зээлийн үеийн өөрчлөлт шиг. Тэр үед бид жоохон байсан л даа хоцорсон /Инээв/

21-р зууны шинэ санхүүгийн салбар бол яах аргагүй Криптовалют зах зээл юм. Дөнгөж судлаж мэдээлэл авахыг хүсэж буй хүмүүст юу гэж зөвөлмөөр байна.

крипто-вальютын зах зээл бол эрсдэлтэй бас ашигтай шинэ салбар. Үүнд бид оролцохдоо маш бодолтой ухаантай оролцох хэрэгтэй. Мөн энэ салбарыг сайтар судалж ойлгосны эцэст ямар нэгэн шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Эхэн үедээ их хэмжээний мөнгөөр биш бага мөнгөөр суралцаж оролцох хэрэгтэй. 2018 онд манайхан биткойны хөөсрөлөөс болж сэтгэл хөөрлөөр нилээн орж томоохон эрсдэлд орсон тохиолдлууд байдаг. Тиймээс энэ салбарт мэдлэгтэй оролцоосой гэж хэлмээр байна.

Дэлхий дээр крипто-вальютыг түшиглэн маш олон компани байгуулагдаж, маш олон компани нөгөө талд нь дампуурч байдаг. Би ч мөн янз бүрийн төсөлд оролцоод алдаж байсан удаа бий. Тиймээс гоё зүйл, өндөр хүү амалсан зүйлрүү их хэмжээний мөнгөөр битгий ороорой гэж хэлье.

Намайг сонирхож оролцож эхэлж байсныг бодоход одоо харьцуулашгүй  сайхан болсон. Маш их мэдээлэл байна. Дээр нь одоо жинхэнэ бодит болон бодит бус койнуудыг хүмүүс ялгаж ойлгоход их амар болсон. Хувь хүний өөрийн хичээл зүтгэл маш чухал байдаг. Хамгийн гол нь эрсдлээ байнга тооцох, юмыг яаж мэдэхэв алдлаа гэхэд харамсахааргүй мөнгөөр оролцох хэрэгтэй байх. Ер нь амьдралынхаа нийт санхүүгийн 20-30% д хөрөнгө оруулалт, эсвэл крипто авч хадгалах гэх мэт сайтар бодох ухаж ойлгох зүйлүүд их байна.

Манайхан бас нэг алддаг зүйл нь гэвэл тухайн койны ханш  өсөөд ирэхээр нь яарч авдаг ч цаашид үргэлжлүүлэн хадгалахаа мэдэхгүй ханш унах үед яаран зарах, эсвэл дотор нь хөдөлгөөнд оруулж бусад койноор солих, бага зэргийн арилжаа хийхдээ ханшаа тооцохгүйгээр янз бүрийн шимтгэл, ханшийн өөрчлөлтөөс болж олсон ашгаа алдах тал бас байна. Ингэснээр эрсдэлд ордог. Тиймээс эрсдэлд орохгүйн тулд энэ талын сургалт зөвлөгөөг авах хэрэгтэй.

Крипто-вальютын зах зээл гадаадын улс оронд хүчтэй байна. Манай орны хувьд маш том боломж юм.Бид өөрсдийн компани байгуулах бүрэн боломжтой. Таны хувьд энэ тал дээр ямар үзэл  бодолтой байдаг вэ?

Бид залуусыг дэмжих зорилготой том групп үүсгээд явж байгаа. Монголчууд чадвартай, IQ өндөртэй. Тиймээс монгол залуус маань  IT инженер, техникийн сэтгэлгээтэй байгаасай гэж хүсдэг. Залуус маань шинэ боломж байгааг хараасай, зөв талаас нь оролцоосой, хүсэл мөрөөдөлтэй залуус маань тууштай яваасай гэж боддог.Хамгийн гол нь тууштай, оролцоотой байх нь чухал.

Таны ойрын зорилго юу вэ? Өөрийнхөө хийж бүтээхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

Би крипто-вальютын салбарт үнэхээр дуртай. Энэ зүйлийг эртхэн ойлгож оролцож байгаадаа өөртөө маш их баярлаж талархаж явдаг. Харин одоо ирээдүйд чадвал энэ төрлийн мэдлэгийг сонсоогүй энгийн олон хүмүүст хүргэхийг хүсч байна.

Монголд байгаа ямар нэгэн койн буюу дижитал валют эзэмшдэг хүмүүст хамгийн энгийн бөгөөд ойлгомжтойгоор бас хямдаар тэдний койныг солилцоонд оруулж бодит үр дүнд хүргэхийг хүсч байна. Банкны үйлчилгээ авдаг шиг койноо сольдог, криптовалютын төв нээхийг  хүсдэг.Одоогоор мэдээ мэдээлэл авдаг вэбсайт нээж байгаа.

103

Сошиалд сургалтын хэдэн групп ажлуулж байгаа. крипто-вальюттай хүмүүсийн койнуудыг эргэлтэнд оруулж энэ төрлийн зах зээл дээр олон олон мерчантуудыг түлхүү хамруулснаар хүмүүсийн гар дээр байгаа зоосууд бүрэн эргэлтэд болох боломжтой. Үүнийг хийнэ гэж бодож байгаа.

Мөн гадаад зах зээлтэй Монголчуудаа холбох бодолтой байгаа. Худалдааны талбар дээр бид маш амжилттай ажиллах боломж бүрэн бий. Корона намдаад хүмүүс эрх чөлөөтэй болоод хил гааль хэвийн ажлаад эхэлбэл хийх ажлууд маш их байгаа. Сайхан цаг удахгүй ирэх байх. Ер нь дижитал буюу онлайн бизнесийг хаанаас ч хийж болдогоороо маш том давуу талтай. Хийхийг хүссэн маш их зүйл байгаа гэхдээ бүгд крипто-вальюттай холбоотой байх болно гэж итгэдэг . /инээв/

Гадаад зах зээл гэснээс та өмнөх жилүүдэд гадагшаа нэлээн явдаг байсан таны энэ ажлаар сонин дуулгах зүйл юу байна?

Манайх гэр бүлийн бизнес эрхэлдэг байсан. Тэгээд миний тухайд гэвэл  ер нь 2005 оноос хойш гадагшаа явж эхэлсэн байдгийн гэхдээ сүүлийн үед өөрөө яваад зогсохгүй олон олон Монголчуудыгаа бага зардлаар аятайхан аялуулах зорилгоор дагуулж явдаг болсон л доо тэгээд яг энэ чиглэлээрээ 2018 онд аялал жуулчлалын компани байгуулсан.

101

2020 оноос яг сайхан ажиллаж эхлэнэ дээ гэж бодтол корона гараад энэ ажил маань хойшилчлоо. Гэхдээ цаг сайхан болвол аялал жуулчлалын ажил маань бас сэргэнэ. Энэ тал дээр хийхээр төлөвлөсөн бодсон зүйлүүд маш их байгаа.

Та “Зүтгэл” -ийг юу гэж боддог вэ? Таны хувьд өөрийн амьдралдаа гаргасан зүтгэлд ямар үнэлэмж, үнэлгээ өгөх вэ?

Зүтгэл бүхэн шагналтай. Ямар нэгэн зорилго мөрөөдөл тавьсан бол заавал түүнийхээ төлөө алхам хийх хэрэгтэй. Түүнийхээ төлөө хичээж зүтгэж байж бид зорьсон амжилтдаа хүрнэ. Би өөрийнхөө хөдөлмөр зүтгэлд сэтгэл хангалуун байдаг. Би багаасаа л их зүтгэлтэй хүүхэд байсан. Өөрийнхөө амьдралд гаргасан зүтгэлд онц дүн өгнө. Заримдаа өөрийгөө хараад тэвэрмээр санагддаг шүү /инээв/.

Оюунаа чи үнэхээр сайн байгаа шүү гээд л ккк  Хичээж зүтгэсэн бүхэн үр өгөөжөө заавал авдаг гэж боддог.

Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй. Та ярилцлагынхаа төгсгөлд манай уншигч бүсгүйчүүдэд хандаж урмыг үг  илгээхгүй юу?

Монгол бүсгүйчүүд мундаг хүчирхэг, ачаалал даах чадвартай. Амьдралынхаа төлөө зүтгэдэг. Гэхдээ санхүүгийн эрх чөлөөний хувьд тутмаг хязгаарлагдмал байдаг. Эмэгтэй хүн ер нь санхүүгийн эрх чөлөөтэй, оюуны чадамжтай, мэдлэг чадвартай, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Үүнд санхүү маш холбоотой байдаг. Тэгвэл криптовалют маань маш тансаг, эмэгтэйчүүдийн хувьд бүх насны хүмүүст тохиромжтой. Нэмэлт орлогтой болгох боломжтой.

Сайны хажуугаар саар гэгчээр  олон төрлийн буруу луйврын пирамид сүлжээний бизнесүүд маш их  орж ирж байна. Үүнээс болж буруу зүйлрүү орж алдахвий гэж эмээдэг. Сайн судалж, зөв зүйлрүү яваасай гэж хэлмээр байна. 

Айдас бол зөвхөн мэдрэмж тэр бол зөвхөн бидний дотор байдаг түүнийг ялж байж амжилтанд хүрнэ.

Мөн нийт бүсгүйчүүддээ хандан мөрөөдлийнхөө төлөө зүтгээд үйлдэл хийж байхдаа алдагдал, эрсдэлд орчихвий,  хүмүүс юу гэх бол, шүүмжлэх вий дээ гэх мэт айдсууд хамгийн том дайсан бөгөөд эрсдэл байдаг юм шүү гэж хэлмээр байна. 

Зориг гаргах үедээ гаргаж, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, ямартай ч өөр өөрсдийнхөө зорьсон амжилтдаа заавал хүрэх хэрэгтэй.

Бүү ай, Бүү хойш суу!

Амьдрал тэр чигээрээ аялал, түүнийг зугаатай хөгжилтэй адал явдалтай өнгөрөөцгөөе гэж хэлье.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MONGOLIA NEWS WANG [197.210.76.xxx] 3 жил
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.