Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг харгалзаж үйл ажлаа таруулдаг байжээ.
Шинийн гурван, арван тавны сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.
Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв. Үүлтэй бүрхэг харагдахгүй байсан ч хамаагүй! Сарны туяа , түүний эрчим юуг ч нэвтэлж чаддаг.
Гадаадад байгаа хүмүүст ч хамаатай аж. Яг энэ өдрийн монгол цаг товоор хүсэл юугаа бодож өргөл юугаа хийж санасан бүхнээ шивнээрэй .