Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулж өглөө

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
 387150299_759654615968659_8724342886348890010_n
 
Нийслэлийн бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй. Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар нийслэлийг дэмжиж ажиллана хэмээлээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү