МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

Хуралдаанаар:
1. Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай,
2. “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоол,
3. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, баталсан. Тодруулбал:
✅Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгав.
✅Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан.
✅Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн.
✅Мөн өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталсан.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү