Egazar.gov.mn хаягаас иргэд өөрийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлэж авах боломжтой боллоо

“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд газрын харилцааны цахим үйлчилгээний системийг  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийж танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажилласны үндсэн дээр газрын харилцааны 17 нэр төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ.

Мөн иргэд хамгийн их үйлчлүүлдэг газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа гэрээсээ буюу цахимаар хэвлэж авах боломжтой болсон.

Өмнө нь газрын гэрээ дээр л гэхэд газрын албаны дарга, мэргэжилтэн,  хэлтсийн дарга гээд гурван хүн гарын үсэг зурдаг бөгөөд гурван хувь хэвлэгддэг байсан. Өөрөөр хэлбэл, нэг гэрээнд гурван хүний есөн гарын үсэг, гэрчилгээ, кадастрын зэрэг гээд нийт 10 гарын үсэг зурагддаг байсан юм.

Сард нэг дүүрэгт 300 орчим иргэний газрын асуудал шийдэгддэг. Ингэхдээ давхардсан байдлаар 2,100 гарын үсэг гэрээнүүд дээр зурагддаг. Энэ нь өөрөө маш их механик ачаалал буюу хиймэл дараалал үүсгэдэг. Үүнээс болж иргэд газрын гэрээ, гэрчилгээг авахдаа маш их цаг алдаж байсан.

Үүнийг цахим хэлбэрт буюу QR код ашиглан шийдэх боломжтой байдал руу шилжүүллээ.

Энэ систем нэвтэрснээр нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг иргэдэд шилжүүлсэн гэж ойлгож болно.

Иргэд Egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулж газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зургаа хэвлэн авах боломжтойгоос гадна QR код уншуулан тухайн газраа хүчинтэй эсэх, барьцаанд тавигдсан эсэх бүх мэдээллийг харах боломжтой болсон" гэв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү