Өнөөдөр “Архивчдын өдөр” тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт” “Архивчдын өдөр-12 дугаар сарын 5” гэж зааснаар энэхүү өдрийг тэмдэглэх албан ёсны шийдвэр анх гарчээ.
 
1921 оны Үндэсний ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газраас улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх өргөн хүрээтэй бодлого, үйл ажиллагаа явуулсны нэг нь үндэсний түүх, соёлоо хайрлан хамгаалж, соёлын дархлааг сэргээн бататгах, энэ хүрээнд соёлын өвийг судлан бүртгэж, цуглуулан цэгцэлж, хадгалан хамгаалах нөр их ажлыг мөн оны 11 дүгээр сард Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнд хариуцуулжээ. Тус хүрээлэн монголын түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлийг бүх аймаг, хошууд төдийгүй хилийн чанадаас цуглуулах нөр их ажлыг гүйцэтгээд 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан 10 дугаар хурлаар “Архивын сан хөмрөгийг хариуцсан ажилтны орон тоо”-г анх удаа баталсныг архивын албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг ажээ.
 
Архивын ерөнхий газраас “Архивчдын өдөр”- ийг анх удаа 2005 оны 12 дугаар сард санаачлан зохион байгуулж байжээ.
 
 
 
 
 
 
Аа
 
 
 
 
 
12:30
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү