“Их-7”-гийн удирдагчид Британийн далайн эргийн Карбис Бэй тосгонд уулзлаа. Уулзалтад ЕХ-ны удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен нар энэ удаагийн уулзалтад зочноор оролцсон байна.
Уулзалтын эхний өдөр (2021.06.11) хатан хаан II Элизабета “Их-7”-ийн удирдагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Уулзалтын хүрээнд зохион байгуулсан цар тахлын талаарх хэлэлцүүлэгт БНСУ, Өмнөд Африк, Австралийн удирдагчид биечлэн оролцсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд цахимаар оролцсон байна.
Хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасны дотор:
- Ядуу буурай орнуудад ДЭМБ-ийн COVAX хөтөлбөрөөр дамжуулах эсвэл шууд хандивлах замаар covid-19-ийн эсрэг нэг тэрбум тун вакциныг хандивлах,
- Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг халах, ядуу буурай орнуудад утааг багасгахад туслах зорилгоор 100 тэрбум доллар (70 тэрбум фунт)-ын хөрөнгө оруулалт хийх,
- 2026 он гэхэд 40 сая охидыг боловсролын хөтөлбөрт хамруулах зэрэг багтжээ.