АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдсан зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22 болж өндөрллөө. Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтын тамирчин Б.Буджаргал оролцсон юм. Тэрээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар аварга боллоо. Тэрбээр энэхүү олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн нь юм байна. Б.Буджаргал тус тэмцээний рекордыг 17 км-ээр ахиулсан байна. Сүүлийн өдрийн гүйлтээр түүний хөлийн хуруу, ул нь ихээр цэврүүтсэн байсан боловч эмчилгээ хийж, биеийн байдал дээрджээ.
Гайхалтай, тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр, бие сэтгэлийн асар их хүчийг тэр гаргажээ.