Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн-бэлчир орчим, Байдраг, Туул голын хөндийгөөр 13-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас секундэд 6-11 метр, Өдөртөө 19021 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.