Найман настай Э.Ананд хүү сарын өмнөөс хөлийн тавхай нь өвдөж, зовиуртай болсон байна. Эмнэлэгт үзүүлэхэд мэдрэлийн гаралтайгаар өвчин хэмээн 20 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн ч Анандын биеийн байдал сайжирсангүй, өвчний тархалт улам бүр нэмэгдсэн байна. Иймд нурууны бүтэн эммерайд харуулахад, 11.8см томорсон нугас, нурууны нугалмын хавдартай гэж оношлогджээ.
Хүүг Монгол Улсад эмчлэх боломжгүй тул БНСУ-д яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай болсон байна. Хагалгааны төлбөрт 380 сая төгрөг шаардлагатай бөгөөд түүний ар гэрийнхэн орон сууц, унаа машин зэрэг үнэд хүрэх бүхнээ зарж, нөөц боломжоо шавхаж байгаа гэнэ. Гэвч энэ нь эмчилгээний зардал нь хаанаа ч хүрэхгүй байгаа учир хандивын аян зарлажээ.
Тиймээс элэг нэгт монгол ахан дүүсээсээ хүүг яаралтай эмчлүүлэхэд сэтгэлийн дэм өргөхийг уриалж байгаа юм. Үүний хүрээнд “Улаанбаатар” майонез болон “Улаанбаатар” нэрийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Жигд Хүч” компанийн хамт олон Э.Ананд хүүгийн эмчилгээний төлбөрт нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Түүнчлэн тус компанийн хамт олон бусад үндэсний үйлдвэрлэгчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамт олноороо нэг өдрийнхөө цалинг Э.Ананд хүүгийн эмчилгээний төлбөрт хандивлахыг уриалж байна.
“Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн бидний гэрэлт ирээдүй болсон энэ бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе.
ХАНДИВЫН ДАНС:
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 406044536 ДАВАА /ЭЭЖ/
ТӨРИЙН БАНК 102700381773 ДАВАА /ЭЭЖ/
ХААН БАНК 5622097169 ЦЭЦЭГЖАРГАЛ /ЭМЭЭ/