1990 оны хоёрдугаар сарын 22-нд Их Британийн засгийн газар “Гэмт хэрэгт хохирогчдын харти” хэмээх баримтыг нийтлүүлжээ. Түүнээс хойш гэмт хэрэгт хохирогчдыг дэмжих өдрийг албан ёсны бусаар дэмдэглэдэг болсон байна. Зарим оронд эрүүгийн хэргийн улмаас хохирсон хүмүүсийг хамгаалж, тэднийг нийгэмшүүлж, эд материалын болон сэтгэл санааны хохирлыг нь барагдуулахад чиглэсэн хууль баталж, мөрдөж байгаа аж.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн нийгмийн нөхөн сэргээх асуудал нь өнгөрсөн зууны сүүлчээр хүмүүсийг түгшээж эхэлсэн гэж гадны хэвлэлд мэдээлэв. Хохирогчдод туслах 200 орчим хөтөлбөр дэлхийд үйлчилдэг байна. Эдгээр хөтөлбөр нь хүмүүсийн стресс,хямралыг даван туулахад тусалдаг ажээ. Мөн эл өдөр гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг хамгаалах зорилготой хуулиудыг баталдаг байна.