1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарлажээ. Үүнээс хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгээс Олон Улсын эх хэлний өдөр үүсэлтэй аж.
ЮНЕСКО эх хэл дээр суурилсан боловсролыг бага наснаас нь эхлэх хэрэгтэй гэж үздэг бөгөөд бага насны хүүхдийн боловсролд сургалтын үндэс суурь болдог билээ. Олон улсын судалгаанаас үзхэд дэлхийн соёл, оюуны өвийг авч явах эх хэл хоёр долоо хоног тутамд устаж үгүй болдог байна. Өөрөөр хэлбэл дэлхий дээр яригдаж буй 6000 хэлний 43% нь ховордож байна. Олон хэлтэй, олон соёлт нийгэмд уламжлалт мэдлэг, соёлыг тогтвортой байдлыг эх хэлээр дамжуулж хадгалдаг билээ. .
"Олон улсын эх хэлний өдөр"-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.