ОУ-ын цасан баримлын уралдаанд Монголын баг тэргүүн байр хүртлээ

Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо 48 дахь удаа зохион байгуулсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсын баг "Нөмөр" бүтээлээрээ тэргүүн байр хүртжээ. Тус тэмцээнд хоёр дахь удаа оролцсон МУЭ-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нар "Нөмөр" бүтээлийг  хийжээ.

Бүтээлийн тайлбар:  Эрт дээр үеэс монголчууд үнэг арга ухаантай амьтан тул үр хүүхдийг минь хар муугаас хамгаална хэмээн итгэн, нялх хүүхдийнхээ өлгийд эсгийгээр үнэг хайчлан зүүж зүүд нойрыг нь мануулсаар ирсэн.

“Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгэм хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлжээ. Энэ тэмцээнд Монгол, Солонгос, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, зэрэг 9 орны уран бүтээлчид оролцсон байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү