Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2024 оны төсвийг танилцууллаа.
УИХ-аас нийслэлийн төсвийн 1.9 их наяд төгрөгийн үндсэн орлого, 1.1 их наяд төгрөгийн үндсэн зарлагыг баталлаа. Улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангаас 47.8 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлэхээр баталлаа. Төсвийн төсөлтэй холбогдуулан есөн дүүргийн 250 гаруй иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 637 санал иржээ. Эдгээр саналыг нийслэлийн санхүү, төсвийн эх үүсвэрийн хүрээнд судалж, төсвийн төсөлд тусгажээ.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ