ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ /ТИКА/-ИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР СУРГАЛТЫН ТАНХИМЫН ЭД ХОГШИЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалтын танхимыг тохижуулж, сургалт явуулах орчин нөхцөл сайжруулахад дэмжлэг үзүүлэн 25,340 ам долларын үнэ бүхий сургалтын танхимын ширээ, сандал, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр Нийгмийн даатгалын байгууллага ажилтнуудаа тасралтгүй сургах, ажил олгогч, даатгуулагч, харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг таниулах танхимын болон цахим сургалтын орчноо сайжрууллаа.
 
Эх сурвалж: НДЕГ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү