Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж “Democracy rising: Women” Жендерийн бодлогын форум зохион байгуулагдаж байна

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
Ардчилсан нам байгуулагдсан өдрийн гал халуун мэндийг хүргэн мэндчилье. 2000 онд ардчиллын төлөөх улс төрийн намуудын нэгдэл Ардчилсан намыг бүтээж чадсан нь гайхамшигтай түүх юм. 12-р сар бол Монголчуудыг эрх чөлөөнд дуудсан тэмцэгч сар юм. 12-р сарын 10-ний өдөр Хүний эрхийн өдөр, 12-р сарын 29-ний өдөр зуун жилийн тэртээх монголчуудын эрх чөлөөний тэмцлийн өдөр юм.
23 жилийн өмнө Ардчилсан нам эмэгтэй хүнээр анх удаа гал тогоогоо бариулж байсан. Ардчиллынхан бол хүн хайдаг хүмүүс биш харин ардчиллын эмэгтэйчүүд 20, 30 жилийн турш мөнтгөрөөрөө явсан улс төрийн нам юм гэдгийг дахин дахин онцлон хэлмээр байна.
Ардчилсан нам ард түмэнд гайхуулах тэр эмэгтэйг хайж явахгүй. Та нар өөрсдөө ард түмэнд гайхагдах эмэгтэйчүүд юм шүү. Бидэнд тэмцэж явдаг, тэмцэгч эмэгтэйчүүд байдаг болохоор бид эрч хүчтэй, харц дээгүүр байна.
405473314_901256201360211_162149457649550082_n
 
Баян, ядуугийн ялгаа хамгийн дээд цэгтээ яаж хүрдгийг бид харж байна. Хүүхдэдээ хоол хийх махаа худалдаж авч чадахгүй болсон байна. Ээжүүдийн нуруун дээр ирэх дарамт маш их болсон байна.
Дарга нийгмийн золиос бидний ирээдүй болж байна. Ардчилсан намыг авсанд хийхийг эрх баригч нам эрмэлзэж байна. Ардчиллын эмэгтэйчүүл сэтгэл зүрхээрээ энэ асуудал руу хүчтэй ороосой гэж хүсэж байна.
Монголыг монгол эмэгтэйчүүд босгож ирнэ. Ардчиллын бүсгүйчүүд хэзээ ч дарга болохын төлөө, хэзээ ч хэн нэгний цүнх баригч болохын тулд явдаггүй. 2024 онд Монгол Улсын төр цэнхэр зангиатай, цэнхэр дээлтэй хүүхнүүдээр тэлээсэй гэж хүсэж байна.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү