Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд секундэд 29 метр, хуйсрах үеийн их хурд секундэд 38 метр хүрч гамшигт үзэгдэл ажиглагдаж байна.
Одоогоор Ховд аймгийн Зэрэг суманд 4 айлын гэр, нэг айлын байшингийн дээвэр нурсан дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж бна
Өнөө шөнө Дархан, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Эх сурвалж: УОК