АНУ-д эрх чөлөөний үндэсний өдөр

Эрх чөлөөний үндэсний өдрийг (National Freedom Day) АНУ-д хоёрдугаар сарын 1-нд тэмдэглэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн (Abraham Lincoln) 1865 онд боолчлолыг халах тухай 13 дугаар нэмэлт заалтыг Үндсэн хуульд оруулсан Конгрессийн тогтоолд гарын үсгээ зуржээ. Өмнө нь боол байсан хошууч Ричард Роберт Райт Ррайт бүх Америкчуудын эрх чөлөөг тэмдэглэдэг өдөр байх ёстой хэмээн үздэг байв. Райт үндэсний болон орон нутгийн удирдагчдыг Филадельфид уулзахыг урьж, АНУ-ын бүх боолчдыг чөлөөлсөн өдөр буюу 1865 оны 2-р сарын 1-нд Ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 13-р нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурсны дурсгалд зориулан жил бүрийн энэ дрийг төлөвлөх төлөвлөгөө боловсруулав.

1947 онд Райт нас барснаас нэг жилийн дараа АНУ-ын Конгрессын хоёр танхим 2-р сарын 1-ны энэ өдрийг Үндэсний эрх чөлөөний өдөр болгох тухай хуулийн төслийг баталсан юм. Баярын тунхаглалыг Ерөнхийлөгч Харри Труман 1948 оны 6-р сарын 30-нд гарын үсэг зуржээ. Олон жилийн турш Үндэсний эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэхүү өдөр АНУ-ын олон хотууд баяр наадам зохион байгуулж, эрх чөлөөний хонхонд цэцэг өргөдөг байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү