НИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Жаргалант, Батцэнгэл, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган, Рашаант, Булганы Рашаант, Гурванбулаг, Баяннуур, Могод, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Асгат, Эрдэнэцагаан, Уулбаян, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Цэнхэрмандал, Баян-Адрага, Батноров, Өмнөдэлгэр, Норовлин, Батширээт, Дорнодын Сэргэлэн, Баян-Уул, Гурванзагал, Халхголд 10,1-33,0 см.

Төвийн ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ганц нэг сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см (3 дугаар зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү