БОЛОВСРОЛЫН САЛБАРТ “GOOGLE FOR EDUCATION”-НИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ

“Монгол Улс х Google Түншлэл” ёслолын арга хэмжээ өнөөдөр болж “Google for education”-ний бүтээгдэхүүн үйлчилгээг боловсролын салбарт нэгтгэх ажлын эхлэл тавигдлаа.
 
Энэхүү арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Google for education, Ази Номхон далай, Япон хариуцсан захирал Колин Марсон, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ричард Л.Бунган, Google for education, Ази Номхон далай, Японы Засгийн газар, боловсролын түншлэл хариуцсан захирал Крис Харте нар оролцсон.
 
Арга хэмжээний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бид мэдлэг, инновацийн эрэл хайгуулын чухал үе шатны гэрч болон Монголын Улсын боловсролын орчныг шинэчлэх дижитал хувьсгалын босгон дээр зогсож байна. “Google for education”-ийг нэвтрүүлэх нь зөвхөн технологийн өөрчлөлт биш юм.
 
Багш, сурагчид, сургалтын байгууллагууд хил хязгаарыг давж, шинэ боломжуудыг нээх арга хэрэгслээр чадавхжуулах боломж гэж харж болно. Мэдээллийн эрин зуунд дэлхий ертөнц улам бүр харилцан уялдаатай болж, манай боловсролын систем 21-р зууны сорилт боломжуудыг хангахын тулд хувьсан өөрчлөгдөх нь нэн чухал” хэмээн онцлон хэллээ. Мөн “Google for education” бүтээгдэхүүнээр дамжуулан ангийн хана, байшингаар хязгаарлагдахгүй, интернэтийн хязгааргүй хүрээг хамарсан сургалтын орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд өөрчлөлтийн аянд дэмжин ажиллахаар болсон “Google for education”-ний хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Эх сурвалж: БШУЯ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү