“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Дамбадаржаа, Толгойт дэд төвийг байгуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сэлбэ дэд төвийн 20 орчим хувийг ашиглаж байгаа учраас тус дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр бэлтгэж байгаа.
 
НОСК-ийн зүгээс агаар, хөрсний бохирдол болон түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор шинэ суурьшлын бүсийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд анхаарч байна.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа.
 
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү