Карл Бенц анхны машиндаа патент авав

 1886 оны нэгдүгээр сарын 29-нд зохион бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулжээ. Николас Аугустин Отто дотоод шаталтын хөдөлгүүртээ 1876 онд патент авсны дараа олон хүн түүнийг сайжруулан ашиглахаар ажиллаж байсны нэг нь Карлсруэ хотын ойролцоох сууринд төрсөн Карл Бенц байжээ.

Тэрээр автомашины салбарын анхдагчуудын нэг. Түүний 1886 онд патентлуулсан Бенц Патент-Моторт тэрэг дугаар 1 машиныг орчин үеийн автомашины анхдагч гэж нэрлэдэг. Тэрээр 1885 онд анхныхаа гурван дугуйтай машиныг бүтээсэн байв. Хоёр суудалтай машин нь 250 кг жинтэй байв. Хурд нь 16 км/цаг байжээ.

Бенцийн Карл 1878/79 онд шахалтгүй хоёр такттай мотор, сүүлд нь хөнгөн дөрвөн такттай моторыг зохион бүтээсэн. Мөн Бенц нь бусад автомашины эд хэсэг болох дифференциал хөтлөгч, очлуур, залах тэнхлэг, ременээр түлхэх авалцуур, карбюратор, ус хөргөгч болон араа солих механизмыг зохион бүтээсэн байна.

Ингээд 1886 оны энэ өдөр эзэнт гүрний патентын байгуулагад Карл Фрийдрих Бенц нь автомашинаа 37345 гэсэн дугаарт бүртгүүлсэнээр аж үйлдвэржилтийн түүхийг бичсэн юм. Гэвч олон түмэн түүний зохион бүтээсэн автомашиныг ажлын морьгүй тэрэг байна гэх мэтээр ихэд доог тохуу хийдэг байлаа. Харин Манхайм хотын 1886 оны есдүгээр сард гарсан өдөр тутмын сонинд ”Энэхүү тэрэг нь ихээхэн ирээдүйтэй тэрэг, учир нь хэрэглэхийн тулд олон зүйл хийх шаардлага байхгүй мөн хямд өртөгөөр хурдан хугацаанд бизнес аялагчид болон жуулчдыг ч тээвэрлэх бололцоотой“ гэж бичиж байжээ. Карл Бенц ч мөн ингэж хардаг байсан учир өөрийн автомашинаа үргэлж улам сайжруулахыг хичээдэг байв. Бенцийн Карл нь сүүлд өөрийн дурдатгалдаа „Миний амьдралын хүнд өдрүүдэд ганцхан хүн л амьдралын завинд дотор минь бүх зүйл сайхан болно хэмээн тэвчээртэй хүлээсэн. Энэ бол миний эхнэр байсан. Завины маань далбааг шинээр дэлгэхдээ эрч хүч урам зоригийг надад бэлэглэсэн.“ хэмээн бичсэн байдаг.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү