ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮР АШГИЙН ТООЦООЛЛЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Бүгд Найрамдах Франц улсын “Ферди” олон улсын байгууллагаас Өрхийн эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа хийж, үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, нийслэл, орон нутгийн ӨЭМТ-ийн удирдлага зэрэг 80 хүн оролцсон.
Манай улс “Ферди” олон улсын байгууллагатай 2020 оноос судалгааны чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Сумын эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа”-г хийж гүйцэтгэн Францын олон улсын “Эрүүл мэндийн бодлого ба төлөвлөлт” сэтгүүлд хэвлүүлсэн юм.
Судалгааны үр дүнг “Ферди” олон улсын судалгааны байгууллагын төлөөлөгч, профессор Жаки Маттонат танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн өрхийн эрүүл мэндийн төв тус бүрээр үр ашгийг тооцоолох, орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулах, судалгааны аргачлалыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү