Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшиний уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирлээ.
Хүлээн авч буй улсын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Абу Даби хотод ирэхэд Монгол Улсын сүлд, "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх" гэсэн монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр чимэглэн угтаж хүндэтгэлээ илэрхийллээ.