Рудольф Дизель- дизель хөдөлгүүр бүтээв

Рудольф Дизель 1892 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр шахалтаас түлш нь шатан асдаг дотоод шаталтын хөдөлгүүрийг туршин үйлдвэрлэлийн дамжлагад оруулж болох загварыг бий болгожээ. Ийнхүү хоёрдугаар сарын 28-нд «Нэг цилиндрийн олон цилиндртэй хөдөлгүүрийг бүтээх арга, ажлын үйлдэл» гэсэн патент авсан байна.

Энэ өдрийг бидний өнөөдөр дизель гэж богиноор нэрлэдэг дизелийн хөдөлгүүр төрсөн өдөр гэдэг аж. Хөдөлгүүр ашигт үйлдлийн хувь нь бусад хөдөлгүүрүүдийнхээс хоёр дахин их 28 хувь хүрсэн байв. Дизель хөдөлгүүр нь дотоод шаталтын хөдөлгүүрт орох ба энэ хөдөлгүүр нь зохион бүтээсэн Рудольф Дизелийн нэрээр нэрлэгджээ. Энэхүү хөдөлгүүр нь агаарыг шахалтаар халаан, халсан агаарт шатахууныг тоосруулан өгснөөр өөрөө ноцдог онцлогтой. Дизель энэхүү технологио Аугсбургын машины үйлдвэр дээр зохион бүтээсэн ба тус фабрик нь сүүлд байгуулагдсан MAN үйлдвэрийн суурь байв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү