Зарааны тухай

Зараа бол ховордсон төрөл зүйл, ямар ч гэм хоргүй, экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан. Зараа хулганы үүрийг устгадаг, зөгийнөөс ч мөн айдаггүй, хазуулсан ч тэмцэлдэж чаддаг амьтан.
 
Сайтар хооллосон зараа өвлийн саруудад энергиэ нөөцөлж ичдэггүй бол, зарим зараа хоол ундны байдлаасаа шалтгаалж хэдэн долоо хоног, бүр сараар( 11-р сараас 3-р сар хүртэл) ичдэг гэнэ.
 
Ичээнд байх үед энергиэ хэмнэж зүрхний цохилт, биеийн ерөнхий үйл ажиллагаа нь мэдэгдэхүйц удааширдаг учир зараа үхсэн мэт харагддаг.
Хөдөлгөөнгүй зараатай таарсан бол таван сарын хугацаанд аюулгүй, дулаан байх газар аваачаарай.
 
Тэд цох, дун, мэлхий, гүрвэл, могой, бүр хортойг нь ч мөн иддэг.
 
Эрдэмтэд эрт дээр үеэс зараа хүчтэй хор, тэр дундаа шавжинд хазуулсан ч хорноос нь хамгаалах дархлаатай болохыг мэдсэн, яг ямар эсрэг дархлаа хамгаалаад байгааг нь хараахан олоогүй байна.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү