БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 99 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, цагдаагийн цол гардууллаа.
Тус албанаас цагдаагийн дэд хурандаа цолоор 2, цагдаагийн хошууч цолоор 1, цагдаагийн ахмад цолоор 1, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 7, цагдаагийн дэслэгч цолоор 3, цагдаагийн ахлах ахлагч цолоор 1, цагдаагийн ахлагч цолоор 8, нийт 23 алба хаагч цол олгогдож, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 1, “Хүндэт жуух бичиг”-ээр 2, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 3, “Хүндэт жуух”-аар 9, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдгээр 2, “Жуух бичиг”-ээр 2, нийт 19 алба хаагч тус тус шагнагдсан.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү