НҮБ-ын Хүүхдийн сан болон Гамшгийн үеийн харилцаа холбооны кластераас Онцгой байдлын байгууллагын гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, орон зайн мэдээллийн системийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед улсын хэмжээнд шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор орон зайн мэдээллийн системд суурилсан цахим удирдлагын нэгдсэн системтэй болохыг зорин ажиллаж байна. Энэхүү системд олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт технологи бүхий гамшгаас амжиж анхааруулах систем, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтыг хангах систем болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн системүүд давхар холбогдох юм. Гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт талархал илэрхийлье” гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд