Яармагийн 300 ортой эмнэлэгт бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсний улмаас биеийн байдал хүнд байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага тус эмнэлэг дээр очиж, шалгалт хийж байгаа юм байна.
ЭМЯ-наас "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна, яамнаас ажлын хэсэг очсон.
Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнө цагийн тариагаа бүгдийг шприцэд соруулж тавиад хийсэн алдаа гаргасан байх магадлалтай гэлээ.