Монгол улсад Даатгалын салбар үүсч хөгжсөн өдөр

Өнөөдөр Монгол улсад Даатгалын салбар үүсч хөгжсөн өдөр. 1934 оны 11 сарын 24-ний энэ өдөр  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр үндэсний анхны арилжааны даатгалын байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.

Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн байгууллагуудыг Монгол улсад шилжүүлэн авах тохиролцоо хийгдсэний дагуу БНМАУ-д үйл ажиллагаа явуулж байсан ЗХУ-ын даатгалын газар “Аюулаас хамгаалах газар”-ыг шилжүүлэн авчээ. “...Энэ газар нь зарлагыг өөрийн орлогоор гүйцэтгэх журамтай бөгөөд Сангийн яамны ерөнхий удирдлага хяналтын доор ажиллавал зохино” гэж заажээ.  Үүнээс хойш 86 жилийн хугацаанд даатгалын салбар Монголын санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжиж байгаа аж.

102887809_2857281124340156_5339480643485040640_n  2020 оны эхний улирлын байдлаар манай улсад ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 54, даатгалын хохирол үнэлэгч 27 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү