Хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэл Tsogtgerel Odon, УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн Наянтайн Ганибал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Э.Мөнхсайхан, ҮБХ-ны гишүүн М.Батжаргал нар Архангай аймагт ажиллаж өрийн дарамтаас хэрхэн ангижрах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Түүнчлэн орон нутгийн тулгамдаж буй асуудлуудыг сонсож өрийн дарамт, амьжиргааны түвшин, амьдралын чанарын талаар иргэдээс санал асуулга авч 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
Мөн Архангай аймгийн Ардчилсан намын удирдлагууд болон бусад албаны хүмүүс орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин, нийгэм, эдийн засгийн байдлыг газар дээр нь танилцуулан ажиллаж байна.
Ардчилсан нам асуудлыг сонсдог, бодлогын түвшинд хэлэлцдэг, судалгаанд суурилсан нам байна.