Дэлхийн өвд бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө”-г онцлон таниулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Соёлын яамнаас жил бүр зохион байгуулдаг #СоёлынБүтээлчСар: -ыг энэ жил бүтээлч залуустаа зориулан соёлын өвийн ойлголт, мэдлэгийг түгээх зорилгоор Дэлхийн өвд бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө”-г онцлон таниулахаар ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэн хөгжүүлэх зургаан чиглэлийн нэгээр хүүхэд, залуучуудад зориулсан цахим тоглоомыг хөгжүүлэхээр тусгагдсан ба цахим тоглоом болон контент үйлдвэрлэгч залуусаа олон улсын зах зээлд нийлүүлэгч болоход нь бодлогын дэмжлэгийг байнга үзүүлж байна.
Энэ хүрээнд тоглоом хөгжүүлэгч залуусын дунд “Буган чулуун хөшөө” агуулгаар хакатон уралдааныг зарласан ба эхний шатны шалгаруулалтыг хийж 9 багийг шалгаруулаад байна.
Дараагийн шат 11 дүгээр сарын 23-25-ны хооронд Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum -д багууд салбарын ментор, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, сургалтад хамрагдаж, 72 цагийн турш хөгжүүлэлт хийх юм.
Та бүхнийг сүүлийн шат буюу багуудын хөгжүүлсэн санааг болон тухайн өдрийн зочин илтгэгчийн илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum -д хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Хакатоны сүүлийн шатны, олон нийтэд нээлттэй шалгаруулалтыг шүүж шилдэг 9 багаас
- Best of the best
- Best graphic design
- Best gameplay зэрэг шагналуудын эздийг тодруулах юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү