Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26 бол ногоон тивийг европчууд эзэмшиж эхэлс¬ний ой буюу Австралийн өдөр (Australia Day) юм. Австралийн үндэсний өдөр нь колоны үеийн түүхээс гаралтай.
Тодруулбал 1788 оны 1 дүгээр сарын 26-нд Артур Филип багийн даргаар удирдагдсан нийт 11-н Английн хөлөг онгоц анх Жексон боомт дээр газардаж Британийн тугийг Сиднейн тэнгисийн буланд мандуулжээ. Ийнхүү Сиднейн буланд хөл тавин Британийн тугийг мандуулаад анхны колони болох Шинэ Өмнөд Уэльсийг үндэслэсэн юм. Энэ хэрэг явдал Жеймс Кук Австрали тивийг нээснээс 18 жилийн дараа болжээ.
Филиппийн хөлөг онгоцнуудад 564 эрэгтэй, 192 хоригдол эмэгтэй, 450 усан цэ¬рэг ба цэргийн ба энгийн хүмүүс, тэдний 28 эхнэр ба 30 хүүхэд явсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэд Ногоон тивийн анхны колончлогчид болсон байна. 1808 он хүртэл энэ өдрийг анх тивд европчууд буусан ой маягаар тэмдэглэж байгаад 1935 онд Австралийн өдөр болгон зар-лажээ. Олон уугуул Австраличууд энэ өдрийг ‘Халдлагын өдөр’ эсвэл ‘Амьд үлдсэн өдөр’ хэмээн нэрлэдэг байна.