Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44 553 405 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 3,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 374,
4 орон таарсан 3957,
3 орон таарсан 39969 баримт тохиролд таарч азтан боллоо.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9875 азтан, Хан-уул дүүрэг 7634 азтан, Баянгол дүүрэг 5435 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Чингэлтэй дүүрэг 4442, Сонгинохайрхан дүүрэг 3410, Дархан-уул аймаг 914 азтан, Орхон аймаг 797 азтан, Сүхбаатар аймаг 709, Дорнод аймаг 650, Өмнөговь аймаг 586 азтан тохирол таарсан байна.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +25%, Дорнод аймаг +20%, Сонгинохайрхан дүүрэг +15%, Өмнөговь аймаг +15%, Орон аймаг +12%, Сүхбаатар аймаг +12% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.