Англи хэлний Pearson хөтөлбөр хэрэгжиж байгаа 5, 6 дугаар ангийн хүүхдүүд цахим кабинетад, таблет дээрээ англи хэлний цахим сурах бичиг ашиглаж байна.

Төрийн өмчийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид математикийн хичээлийн Eduten платформ, 5-6 дугаар ангид англи хэлний Pearson платформыг ашиглаж байна. Хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ашиглалт орон нутагт ямар түвшинд байгаатай салбарын сайд Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ танилцлаа.
3, 4 дүгээр ангийн хүүхдүүд математикийн хичээлийн өмнөх хөтөлбөрөөр нэг цагийн хугацаанд 2-4 бодлого бодож амждаг байсан бол Eduten хөтөлбөр хэрэгжсэнээр 1 цагт 100 орчим бодлогыг тоглонгоо бодож байгаа сайн үзүүлэлтүүд гарсан.
Англи хэлний Pearson хөтөлбөр хэрэгжиж байгаа 5, 6 дугаар ангийн хүүхдүүд цахим кабинетад, таблет дээрээ англи хэлний цахим сурах бичиг ашиглаж байна. Сурагчдын дуудлага маш цэвэрхэн болжээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү