Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан Думаагийн Содном гуай 90 насны ойгоо тохиолдуулан “Монгол Улсын оршил, хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төсөл”-ийг боловсруулсан байна. Өнөөдөр энэхүү үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал боллоо.
Д.Содном гуайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад манай улс хөдөө ах ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлэн, экспортын 80 хувь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж, хуучнаар ЗХУ болон социалист орнууд руу гаргаж байв.
Харин өнөөдөр манай экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Үндсэндээ үндэсний үйлвэрлэлгүй болсон учраас өндөр үр ашигтай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүний дэвшүүлсэн бодлогыг Засгийн газар анхааралдаа авч, хэрэгжүүлэх ёстой юм.
Хоёрдугаарт, сахилга хариуцлага, дэг журмыг эрхэмлэх асуудлыг хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төсөлдөө тусгасныг ягштал баримтлан, төрийн үйл хэргийг уламжлан авч явах нь зүйтэй байна.
Тэрбээр гуравдугаарт, гадаад бодлогын үзэл баримтлалд “саахалт айлуудтай санаа нэг байх” гэсэн томьёоллыг дэвшүүлсэн нь энгийн ард иргэддээ ойлгомжтой агаад тодорхой болжээ. Түүний эдгээр санаачлагуудыг дэмжиж, ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатайг онцоллоо.