“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД НИЙСЛЭЛ, 21 АЙМГИЙН 1500 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

“Эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдвээр эрсдэлийн үндэсний форумын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.
Тус сэдвийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Эрсдэл ба даатгалын салбарын хөгжил”, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Эдийн засгийн бодлогын чиглэл, анхаарах зарим эрсдэл” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.
“Эрсдэл” гэсэн нэр томьёо нь тодорхой аюул тохиолдоход тухайн нутаг дэвсгэр, байрлал дахь хүн ам, обьект, эд хөрөнгөд учруулах хохирлыг илэрхийлэх ойлголт юм. Энэ ч утгаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлуудын нэг юм.
Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг тогтоосон байна.
Тиймээс эрсдэлийг бууруулах хүрээнд олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцлээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү