Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Холбогдох хууль, Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах,
Гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүр мэдэгдэж, ажлаа тайлагнах,
Нийслэлийн өмчийн тооллого явуулах,
Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлах,
СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх,
2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх,
Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.