Нэгдүгээр сарын 21-ны энэ өдөр бол Олон улсын тэврэлтийг өдөр юм. Анх 1986 онд АНУ-д үндэсний тэврэлтийн өдөр нэртэйгээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Удалгүй дэлхий нийтээрээ энэ өдрийг хүн төрөлхтний эв найрамдлын баяр болгон тэмдэглэж эхэлжээ. Баярын уламжлалын дагуу, энэ өдөр танихгүй хүнийг ч найрсагаар тэвэрч болно.
Тэврэлтийн өдрийг оюутнууд санаачилсан ч гэж үздэг. Чухамхүү энэ өдөр залуус болон бүсгүйчүүд бие биеэ тэврэхийг эрмэлзэж, аюулгүй байдал, тав тух, хайр дурлалыг мэдрэхийг эрмэлздэг байна. Тэврэлт биднийг бүхий л амьдралын туршид дагаж байдаг.
Манай улсад энэхүү баярыг 2013 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд баярт зориулж эд материалын ямар ч зардал гаргахгүйгээр зөвхөн хайртай дотнын хүмүүсээ тэврэх юм. Тэврэлт биднийг эрүүл саруул, аз жаргалтай болгох маш их хүчийг өөртөө агуулж байдаг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар тэврэлт нь хэн нэгнийг тэврэхдээ авдаг “халуун дулаан мэдрэмж”-ээс ч хавь илүү ашиг тустай аж.
Тэврэлт стрессийг бууруулна.
Өвчний эсрэг хамгаалалт болно.
Зүрхийг чинь эрүүл байлгахад дэм болно.
Чамайг илүү аз жаргалтай болгох хүчтэй.
Айдсыг бууруулахад туслана.
Өвдөлтийг бууруулахад туслана.
Чамайг бусадтай харилцахад эерэг нөлөө үзүүлнэ.
“Зүгээр л оршин тогтнож, амьд байхын тулд бидэнд өдөрт 4 тэврэлт хэрэгтэй байдаг бол сэтгэл санааг сэргээж, хэвийн байдалд нь оруулахын тулд 8 тэврэлт; эрч хүч, урам зоригтойгоор илүү их сайн сайхан зүйлсийг цэцэглүүлж, бүтээхийн тулд 12 тэврэлт шаардлагатай юм” гэж гэр бүл судлаачид үзжээ. Гэхдээ цар тахлын энэ үед гэр бүлийнхнээсээ бусад хүнтэй тэврэлдэхгүй байхыг зөвлөж байна.