2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 10-ны өдрүүдэд платформыг сургалтад нэвтрүүлж, бага боловсролын 4,248 багш, 700 сургалтын менежерийг танхимын болон цахим сургалтаар бэлдэв.
Сургалтыг Үндэсний дэмжлэгийн баг, “Eduten” платформын сургалт арга зүйн баг, үндэсний сургагч багш нар удирдан чиглүүлж аймаг болон нийслэлд БШУГ, НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Сургалтын үр дүнд:
- Платформд 3, 4 дүгээр ангийн нийт багш, сурагчдыг хэрэглэгчээр бүртгэн
- “Еduten” платформ дахь даалгаврын төрлүүд, математикийн сургалтын хөтөлбөрийн нийцэлд уялдуулан хичээлийн агуулга, арга зүйг төлөвлөж
- Цахим системийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголттой болсон юм.
Платформыг сургалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаснаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс буюу энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын 3, 4 дүгээр ангид долоо хоногт нэг удаа математикийн хичээлийг “Еduten” платформ дээр зохион байгуулна гэж БЕГ-аас мэдээлэв.