Отгонтэнгэр их сургуулийн Cургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Одгэрэл, Норт Америкийн их сургуулийн захирал Жиль Мартин нар энэ сарын 27-ны өдөр уулзаж хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Хэлэлцээрийн хүрээнд Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлага, Програм хангамжийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын манлайлалын урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах, ОТИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг АНУ-д цалинтай дадлагажуулах боломжтой болох юм.
Мөн түүнчлэн хамтарсан хөтөлбөрөөр суралцагчид нь АНУ-д суралцах хугацаандаа суралцаж буй мэргэжлийн хүрээнд долоо хоногт 40 цаг суралцангаа дадлагажин цалинтай ажиллах, төгссөний дараа нэг жил тус улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.