Чавга жимсний бутлаг мод нь Prunus domestica гэдэг латин нэршилтэй, Англиар plum гэх ба сарнайн овогт хамаарагддаг ба хэрэв таналт тайралт хийхгүй бол 10 метр орчим өндөр ургадаг ба аж ахуйн чиглэлээр чавгыг бутлаг мод хэлбэртэйгээр дунджаар 3-6 метр өндөр ургадаг.
Чавганы сортуудыг ерөнхийд нь амтлаг чихэрлэг болон исгэлэн гэж хоёр ангилна. Сортууд нь дотроо улаан, шар, ногоон, хүрэн улаан, нил ягаан, улаан хүрэн гэсэн төрлийн өнгийн сортуудтай.
Манайд оронд Орос, Канадаас авчирч нутагшуулсан. Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургах, өндөр ургац өгөх, үржих боломжтой.
Тарьснаас хойш 3-4дахь жилдээ жимсээ өгч эхэлж, 5-6 дахь жилдээ жимсээ бүрэн гүйцэд өгдөг. Нэг модноос ойролцоогоор 20-30 орчим кг чавга хураан авдаг.
Ач холбогдол: Чавга нь антиоксидант, эслэг, кали болон төмөр хамгийн ихээр агуулдаг. Бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг. Хоол боловсруулж шингэж сайжруулан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөн хаталтаас сэргийлэн илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүн ашигтай жимс юм.