Интоор жимс, түүнийг тарих, арчлах
Интоор нь бутлаг хэлбэрээр ургах ба түүний онцлогт тохирсон өвөрмөц арга технологоор суулгах хэрэгтэй.
Гэрэл, дулаанд дуртай үржил шим сайтайгаас гадна хөвсгөр хөнгөн агаарын хангамж сайтай хөрсөнд сайн ургана. Хар, хүрэн шороон хөнгөн шавранцар болон элсэрхэг бүтэцтэй хөрсөнд суулгах хэрэгтэй.