Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
1. Нийслэлийн автозамын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлуулна
2. Улаанбаатарт замбараагүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалтыг оруулж ирж байна
3. Дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07 га, 0.04 газрыг зуслангийн болон амины зориулалтаар газар олгож байгааг зогсооно .