/2023.10.19/ Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны II ээлжийн цэрэг татлагыг 2023 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан–Уул дүүргийн II ээлжийн цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.