ЧАЦАРГАНЫ МОДНЫ АЧ ТУС

Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна.
 
МЭӨ 12-р зууны үед эртний Грекүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. үүнээс үүдэн уг ойг чацарганы төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганы ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг.
 
Чацаргана дэлхий дахинд тархсанаас хамгийн үнэт зүйл болох яшилдуу чацаргана манай орны 6 аймгийн 24 сумын нутагт нийт 29 мянган га талбайд тархан ургадаг.
 
Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай.
 
Үйлдвэрлэлийн талбайд 15-20 жил жимсээ өгнө. Эрчимтэй хөгжлийн үе нь 8-10 жил, цаашид хөгширнө. Нэг га талбайгаас 2-5 тн жимс хурааж, 200-250 кг тос, 4-4,2 тн шүүс бэлтгэж болно. Чацаргана далайн төвшнөөс 300-5000 метрийн өндөрт, 50 хүртэл хэмийн хүйтнийг тэсвэрлэн ургах чадвартай тул манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тарималжуулан ургуулж болох хамгийн тохиромжтой ургамал юм.
 
Чацаргана бол хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн зохицож, 1,5-6 м хүртэл өндөр ургадаг мод хэлбэрийн томоохон бутлаг ургамал. Үндэс нь 0,5-1 м (голдуу 80 см) гүнд байрлаж хааш хаашаа 6 м хүртэл зайд тархана.
 
Чацарганыг ердийн жил 7-8 удаа, гандуу жил 10-12 удаа усална. Нэг удаагийн усалгаагаар жимслээгүй залуу модыг 2-3 хувин, жимсэлж буй модыг 5-6 хувин усаар усална. 5 сард 10 хоног тутам, 7 сард 7 хоног тутам услах шаардлагатай. 1 сараас хур борооны байдлыг харгалзан усална. Хаврын цэнэг усалгааг 4 сарын сүүлээр, намрын цэнэг усалгааг 9 сарын сүүлээр нэг модонд 6-10 хувин усаар бодож хийнэ. Усалсны дараа хөрсийг сийрүүлж, услах шаардлагатай боловч үндэс нь газрын гадаргууд ойрхон тархах тул 10 см-аас илүү гүн сийрүүлж болохгүй.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү